“Энэ жил цахим хичээл дээд тал нь 20 минут л орно”

2021-09-06

Коронавируст цар тахлын улмаас өнөө жил ЕБС-ийн сурагчдыг 5:9 зарчмаар танхим болон зайн сургалтад хамруулахаар БШУЯ-аас шийдвэрлэсэн. Өнгөрсөн баасан гарагийн байдлаар 18 цэцэрлэгийн 125 бүлгийн 2571, 11 сургуулийн 55 бүлгийн 1590 хүүхэд зайн сургалтад шилжээд байна.

Ерөнхий боловсролын сургуулийн хувьд,

    • Коронавируст халдварын вакцинд хамрагдаагүй буюу 12-оос доош насны хүүхэдтэй ангид нэг хүүхэд халдвар авсан тохиолдолд долоо хоногийн хугацаанд зайн сургалтад шилжүүлнэ. Ингэхдээ цэцэрлэгтэй адилаар зургаа дахь хоногт хүүхдүүдээс PCR шинжилгээ авч, сөрөг гарсан нь танхимын сургалтдаа сууна.
    • Харин вакцинд хамрагдсан 12-оос дээш насны хүүхэдтэй ангид гурван хүүхэд өвчилбөл долоо хоногийн хугацаанд зайн сургалтаар хичээллүүлнэ.
    • Өөр хоорондоо хамааралтай гурав болон түүнээс дээш бүлгийн дотор халдвар бүртгэгдвэл сургуулийг бүхлээр нь долоо хоногийн хугацаанд зайн сургалтад шилжүүлнэ.

“Зайны сургалтанд шилжсэн тохиолдолд цахим хичээл 20 минут л орно. 20 минутанд багш хүүхдэд хичээлийг сонирхолтой байдлаар заах юм” гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ