Я.Содбаатар:Ерөнхийлөгч шүүгчдийг томилох эрхээсээ татгалзаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас шүүхийн хараат бус, бие даасан байдлын талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар:

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчийн томилгоо, ШЕЗ-ийг хэрхэн бүрдүүлэх, Шүүгчдийн сахилгын зөвлөлийн гишүүдийг томилдог эрхээсээ татгалзаж байна. Нэг ёсондоо шүүгчийг томилдог, хариуцлага тооцдог эрхээсээ татгалзаж байна.

Ингэснээс шүүгчийг УИХ , АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилно. Ерөнхийлөгч хүн биш хууль засагладаг байна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан.

Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Бямбажаргал:

Ерөнхийлөгч өнгөрсөн 30 жилийн хугацаанд анх удаа өөрийнхөө гаргасан хүсэлтээс татгалзаж байгаа үйл явдал манай улсын хувьд шүүхийн шинэтгэлийн хувьд анх удаа болж байна. Хууль зүйн хувьд цоо шинэ практик. Ерөнхийлөгч өмнө нь “Хүн засагладаггүй хууль засагладаг болно” гэдэг томоохон зорилт тавьсан. Үүний нэг нь энэ болж байна” хэмээн ярилаа.

У.Хүрэлсүх тангараг өргөх үеэрээ “Хүн засагладаггүй, хууль засагладаг төртэй байлгахын тулд хичээн ажиллана” хэмээж байсан билээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn