М.Чингисхаан: Миний эцсийн зорилго бол улсаа хаант засаглалтай болгож, өөрөө хаан нь болох

2021-09-06

Ирэх аравдугаар сарын 10-нд Хэнтий аймгийн 18 дугаар , СХД-ийн 28 дугаар тойргуудад УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалтыг явуулна. Үүнтэй холбогдуулан нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид СЕХ-д материалаа хүргүүлж байна.

Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд М.Чингисхаан нэр дэвшихээр материалаа хүргүүллээ. Сонгуулийн ерөнхий хороо материалыг ажлын тав хоногт багтаан хянаж, нэр дэвшигчээр бүртгэх, эсэх шийдвэрээ гаргах юм.

Бие даан нэр дэвшигч М.Чингисхаан:

Өмнө нь Сүхбаатар дүүрэгт бие даан нэр дэвшиж байгаа учраас өөрийгөө туршлагатай гэж үзэж байна. Тухайн үед 671 хүний санал авч байсан. Бие даагчид дундаасаа надад өрсөлдөгч байхгүй. Хэнтийчүүд бие даагчийг дэмжинэ гэж найдаж байна. Би өөрөө гүйгээд байхаасаа илүүтэйгээр өөрсдөө ирээд гарын үсгээ зурсан.

Би өөрөө ПР, маркетингийн чиглэлээр нилээн туршлагатай.

Миний сонгуульд нэр дэвшиж буй эцсийн зорилго хаан болох.

Монгол Улс 30 жил парламентын засаглалаар явлаа, сайн зүйл болсонгүй, хөгжлөөс хоцорч байна. Өнөөдөр хүмүүс дооголж магадгүй ч миний эцсийн зорилго бол хаан болох.

Холбоотой мэдээ