Халдвар авсан ХӨСҮТ-ийн сувилагч Солонгост ажиллаж байгаад наймдугаар сард Монголд иржээ

2020-11-07

УОК-ын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлын талаар шадар сайд Я.Содбаатар болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл өглөө.

Энэ үеэр Эрүүл мэндийн яамнаас халдвар авсан сувилагчийн асуудлаар мэдээлэл өгөв.

Сувилагч ХӨСҮТ-д ажиллаж байхдаа халдвар авсан эсэхийг  шалгаж байгаа аж. Учир нь тухайн сувилагч наймдугаар сард Солонгос улсад ажиллаж байгаад ирж, тусгаарлагджээ. Харин ажилдаа ороод нэг сар болсон гэх мэдээлэл байна.

Үнэхээр ажлаа хийж байгаад халдвар авсан уу үгүй юу гэдгийг шалгаж байна. ХӨСҮТ-т ажилласан бүх өдрүүдийн камерын шалгалтыг нарийвчлан хийж байгаа аж. Ирэх долоо хоногоос дэлгэрэнгүй мэдээллийг өгнө гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ