Ц.Дэлгэрмэнд: Хүүхэд өнгө хараад хайрлах хүнийхээ хүйсийг өөрчлөхгүй

2021-09-03

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн хүүхдийнхээ тоглоомыг хаяаад зогсохгүй нийтийн тээврийн хэрэгслийн гадна талд байрлуулсан ЛГБТ төвийн сурталчилгааны хуудсыг хуулуулсан нь шүүмжлэл дагуулаад буй.

Тэгвэл энэ талаар Сэтгэл зүйч Ц.Дэлгэрмэнд мэдээлэл өгчээ.

Тэрбээр “Эцэг эхчүүдээ, таны хүүхэд өнгө хараад хайрлах хүнийхээ хүйсийг өөрчлөхгүй.

Мөн өөртэйгээ ижил хүйсийн хүнийг хайрлах бол таныг хэллээ гээд өөрийгөө өөрчилж чадахгүй.

Аливаа зүйлд бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг дагаж шуурах биш, өөртөө үнэ цэнэтэй хүний сэтгэл хөдлөлд ойр байж тайван байдлыг эрхэмлэнэ үү” хэмээн зөвлөжээ.

Холбоотой мэдээ