• “Хавдрын оноштой хүн бүр заавал хийлгэх ёстой PET-CT оношилгоог эх орондоо хийж эхэллээ”

    2021-01-28

    Эрүүл мэндийн яамнаас  ПЕТ-СТ  шинжилгээний аппаратыг Монголд анх удаа Улсын хоёрдугаар төв эмнэлэг дээр суурилуулж ашиглалтад оруулахад бэлэн болоод байгаа талаар мэдээллээ.


    Хавдар оношлогдсон хүн бүр PET-CT оношилгоо заавал хийлгэсэн байх ёстой.  Одоогийн байдлаар PET-CT оношилгоог хийлгэхийн тулд монголчууд Хятад эсвэл Солонгос гээд заавал гадаад улс руу явдаг. Гадагшаа явж энэ төрлийн хавдрын оношилгоо хийлгэхэд 3-7 мянган ам.доллар шаардлагатай.

    Тун удахгүй эх орондоо PET-CT оношилгоо хийлгэх боломжтой болж байна. Тодруулбал, Улсын Хоёрдугаар Төв эмнэлгээс тус үйлчилгээг авах боломжтой.

    Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн оношилгооны их эмч С.Эрдэнэчимэг “ПЕТ компьютер томографийг Монголд анх удаа нэвтрүүлэх гэж байна. Циклотронд суурилсан цацраг идэвхит эмийн үйлдвэрлэлтийг хамт явуулж,  судсанд шууд тарих шингэн цацраг идэвхит эм гаргаж авахад бэлэн болсон. Өвчтөнд тарих эмийнхээ үйлдвэрлэлтээ анх удаа амжилттай явуулсан” хэмээн ярисан юм.

    ПЕТ буюу PET(Positron emission tomography) оношилгоо гэж юу вэ?
    Позитрон ялгаруулах цацраг туяа изотопыг глюкозтой хамт биеийн бодисын солилцоонд хэрэгтэй бодистой нийлэгжүүлсэний дараа судсаар тарьж биед тусгай биохимийн урвалын явцад ажиглалт хийж чадах шинэ дэтшилтэт дүрс бичлэгт шинжилгээ юм. Хавдар болон ихэнх өвчинд бүтцийн өөрчлөлт орохоос өмнө биохимийн өөрчлөлт ордог тул PET нь тэр утгаараа бусад шинжилгээнүүдтэй харьцуулахад өвчнийг эрт үед олж тогтоох чадвартай юм. Харин  PET ба СТ нэгтгэвэл PET-ийн энэхүү дутуу талыг гүйцээж эрхтний өөрчлөлтийн хамт шинжилгээний үнэн зөв хариуны магадлалыг дээшлүүлнэ. PET/CT нь PET дүрс бичлэгээр эрхтний өөрчлөлтийг, СТ бичлэгээр өвчний тодорхой байрлал ба хэмжээг дүгнэх шинэ дэвшилтэт дүрс бичлэгт аргын хувьд төрөл бүрийн хортой хоргүй хавдар, мэдрэлийн системийн өвчин болон зүрх судасны оношилгоо зэрэгт өргөнөөр хэрэглэж байгаа шинжилгээний төрөл юм.

    Дээр дурьдсан богино настай цацраг идэвхит эмийг импортлоход үнэтэй учир ийнхүү дотооддоо үйлдвэрлэхээр болжээ.

    PET-CT оношилгоог:

    • Хавдар
    • Мэдрэлийн бодисын солилцооны эмгэгүүд, тэр дундаа уналт таталт, зөнөгрөл
    • Зүрх судасны эмгэг
    • Халдварт болон үрэвсэлт өвчний үед хэрэглэдэг.

    Хамгийн гол нь PET-CT нь хавдар бусад эрхтнүүдэд үсэрхийлсэн байна уу,  эрхтэн системийн ямар нэгэн үйл ажиллагаанд өөрчлөлт гарч уу гэдгийг нотолдог.

    PET-CT хийлгээгүй байхад үсэрхийлэл өгөөгүй гэж гарч байсан бол PET-CT хийлгэсний дараа үсэрхийлэлтэй гэж гарч байжээ. Хавдартай өвчтөнүүдийн 24 хувьд нь үсэрхийлэл тодорхойлогддог байна. Мөн тус технологийг ашиглан хавдрын голомтот чиглэсэн эмчилгээг хийх боломжтой юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Muusain hognii tantanguud mini odii boltol ene olon myngan hun zaaval hiilgeh estoi naad novshiig chin hiilgeegui novshnuudiin shahsan em taria iluu dutuu yumiih idej uuhaad uhej bsn bolj taarch bna uu.  Hamgiin ashigtai biznesiin salbar boltol ni ta nar hogjuullee.  Bas gadaad ruu yvj uzuuldeg gejchee. 

    • Үнэхээр сайхан мэдээ байна. Маргаан байхгүй дэвшилтэт оношлогооны арга мөн шүү. Энэ аргын хамгийн үнэ өртөг ихтэй зүйл нь дүрс оношлогооны эмч, томографдаа ч биш, харин цацраг идэвхит 18F изотоп бүхий глюкоз FDG-18-ийг чанарын өндөр түвшинд синтэзлэн гарган авах байгууламждаа байдаг. Ацетил маннозоос 2 шаттай органик синтэзээр гаргаж авдаг тусгай кассэт байдаг. Өндөр мэргэжлийн органик химич, цөмийн физикч, эм зүйч нарын хийдэг ажил шүү.  Тэгэж гаргаж авсан цацраг идэвхит сахарын уусмалыг задрахаас нь өмнө буюу ойролцоогоор 3 цагийн дотор өлөн байлгасан өвчтөны судсанд тарьдаг. Сахарын молекулыг хамгийн түрүүнд хавдарын эсүүд татан авч хуримтлуулдаг тул хаана хавдар байгааг шууд харж болдог юм.  Ийм байгууламжийг газар доор барьдаг, барьснаасаа хойш жил гаран синтэзлэн туршиж validation хийж байж өвчтөнд хэрэглэж эхэлсэн шүү, Би өөрөө үүн дээр ажиллаж байсан болохоор сайн мэднэ. Буруу үйлдвэрлэсэн бол өвчтөнөө хордуулдагийг анхаараарай манайхаан, амжилт хүсье! 

    • Дүрс оношилгооны салбар нэг шат ахижээ… Солонгосд дүрс оношилгооны эмч, техникчээ бас бэлдсэн байсан. Тал талдаа хариуцлагатай эмх цэгцтэй ажиллавал олон хүний амь аврахад дэм болохнээ~~ 

    • Одоо хүртэл ашиглалтанд ороогүй 5, 6 жил болж бна малнууд юугаа хийгээд бдыын мэдээж эмчийг бичиг хяналтаам л орно биздээ хурдан ашиглалтаэдаа оруул мэдрэл эовшнуудаа

    • Хавдартай хүн бүрт заавал хийдэг шинжилгээ биш шүү дээ! Мэргэжлийн эмч нар ингэж ярьж, шаардлагагүй өндөр өртөгтэй оношилгоо эмчилгээг хүн бүр хийлгэх сэдэл төрүүлэн, нөөцийг үр ашиггүй зарцуулдагаа болимоор юмаа!!!! Өвчтэй хүний санхүүд ч халгаатай!!! 

      • Сэтгүүлч нь уншигчдын анхаарлыг татах зорилготой, өөрийнх нь нийтлэлээс үүдэж болох иргэд эмч нарын үл ойлголцлыг тооцоолохгүй байгаа нь харагдаж байна. 

    Холбоотой мэдээ