С.Жавхлан: Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл дүүгийнхээ дурсгалд зориулж “Уулсын эзэн” дууг бүтээсэн

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан АН-аас гарч буйгаа мэдэгдлээ. Тэрбээр “Урдах хэрүүлээ дйилэхгүй байж улсынхаа төлөө явж чадахгүй гэж үзэж АН-аас гарж байна” гэсэн юм. Мөн тэрбээр уран бүтээлээ эргэн хийж эхэлжээ.

Дуучин С.Жавхлан:

Нөхөн сонгуульд орох санал, бодол огт байхгүй, байгаа ч үгүй. Цаашид биет болон биет бус соёлын өвөө хамгаалах болон уран бүтээлээ идэвхтэй хийнэ.

АН-ынхаа хүмүүст бие биетэйгээ эвтэй байгаасай гэж хүсэж байна.

30-аад дуутай цомог бэлтгэгдээд явж байна, аймгуудын дууг дуулж эхэлж байна. Мөн өнөөдрийн нийгэмд болоод байгаа, бидний амьдралыг тушаад байгаа зүйлсийн талаарх нэвтрүүлгийг бэлдэж байна.

Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсны дурсгалд зориулж “Уулсын эзэн” дуугаа удахгүй цацна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn