Баянхонгор аймагт найранд очсон 39 хүнээс халдвар илэрчээ

Улаанбаатар хот дахь халдварын тохиолдол ирэх хоёр долоо хоногийн хугацаанд тогтмол 900-өөс дээш бүртгэгдэх тооцоолол гарчээ. Нийт өвчлөлийн 19.5 нь гэр бүлээсээ, 13.8 хувь нь төрөл садан, 4.7 хувь нь албан байгууллагаасаа авч байна.

УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр:

MIU шинэ хувилбар нь дэлхийн 43 оронд бүртгэгдсэн бөгөөд вакцин нөлөөлөхгүй, вирусийн эсрэг зарим эм үйлчлэхгүй байх магадлалтай гэсэн судалгааны дүн гараад байна.

Намрын өдрүүдэд  хурим найр, наадмыг хойшлуулах зөвлөмжийг УОК-оос хүргэж байна. Орон нутагт халдварын тохиолдол өндөр байгаа нь хурим найртай холбоотой.  Баянхонгор аймагт болсон найран дээрээс 39 хүн халдвар авсан байна.

Хурим найрыг хязгаарлах, шөнийн 22:00 цагаас хойш ажилладаг ААН-үүдэд хязгаарлалт тавих, гадагшаа аялахаар явахгүй байх зөвлөмжүүдийг УОК-т хүргүүлж байна.

Түрүүчээсээ орон нутгаас ирсэн оюутнуудын дунд халдварын тархалт өндөр байгаа мэдээлэл ирж байна. Орон нутгаас ирж буй оюутнууд ирэхдээ халдвар авчихсан ирж байна.

Хоёр тунгаа авчихсан хүмүүс шинж тэмдэггүй халдварлаж, гэр бүлийнхэндээ халдвар тарааж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn