
Ирэх аравдугаар сарын 10-нд Хэнтий аймгийн 18 дугаар , СХД-ийн 28 дугаар тойргуудад УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалтыг явуулна. Үүнтэй холбогдуулан нам, эвслүүд УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвших хүмүүсээ өчигдөр эцэслэн тодруулж дууслаа.
Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд АН-аас Э.Бат-Үүл, Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд АН-аас Б.Гарамгайбаатарыг тус тус нэр дэвшүүлэхээр болжээ.
Үзэл санаа, үнэт зүйлээ худалдаагүй хүмүүсээ нэр дэвшүүлж байна гэж тус намаас онцоллоо.
Нэр дэвшигчид энэ есдүгээр сарын 6-нд СЕХ-д нэр дэвшигчийнхээ материалыг хүргүүлнэ. СЕХ материалыг хянаж үзээд ажлын тав хоногт багтаан бүртгэсэн, эсэх шийдвэрээ гаргах бөгөөд нэр дэвшигчээр бүртгэсэн хүмүүст энэ сарын 18-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм. Сонгуулийн сурталчилгаа 21 хоног үргэлжилнэ.