Банкуудын АТМ-ыг нэгтгэж, шимтгэлийг 40 хүртэл хувиар бууруулна

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэлж, асуулт асуув.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдаж байгаа байх. Та бүхний эргэн тойронд бүх юм болж, бүтэж байгаа юм шиг харагдаад байгаа байх. Бид амьдралд ойртууллаа. Та бүхэн анхаарч ажиллахгүй бол ард иргэдийн худалдан авах чадвар муудсан байна. Татвар их  нэмж байна. Тухайлбал, хүүхдийн хадгаламжаас хүртэл 10 хувийн татвар авах юм. Үүнийг больж болохгүй юу. Бүх банкиуд АТМ-тэй нэг АМТ хэрэглэж болдоггүй юм уу. Их хэмжээний зардал хэмнэгдэнэ.

-Ажлын хэсэг:

-УИХ-ын гишүүн Д.Ганбатын асуултад тодруулга өгье. Зээлийн хүүг бууруулах стратегийг УИХ-аас баталсан. Үүнд тодорхой туссан. Энэ дагуу ажлын хэсэг гараад Монголбанк, Банкуудын холбоо ажиллаж байна. Банкуудын зүгээс АТМ-ыг нэгтгэе, түүнийг цэнэглэдэг засварладаг дундын компани байгуулья,зардлаа багасгая, шимтгэлээ бууруулья гэдэг нэгдсэн ойлголттой явж байгаа.  Монголбанкны зүгээс АТМ, пос машины шимтгэлийг шат дараатай  ойрын хугацаанд 40  хүртэл хувиар бууруулах арга хэмжээг аваад эхэлчихсэн явж байна. Энэ асуудал ойрын хугацаанд шийдэгдэнэ гэж харж байна.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Хоёр, гурван жилийн өмнөх хүртэл  хадгаламжийн хүүнээс  татвар авдаггүй байсан.  Хуулийн заалт хүчингүй болоод хувьцааны ногдол ашиг, харилцах хадгаламжны хүүний орлого байна уу бүгд адил Хүн амын орлогын албан татварын хуулиар явж байгаа.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ