
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллахаар болсон гэх мэдээллийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа албан ёсны мэдээлэл өглөө.
Тэрбээр ”
Ерөнхий сайд МУГТ Э.Содномпилжээ паралимпээс алтан медаль авсанд утсаар залгаж баяр хүргэсэн бөгөөд түүнд тодорхой хэмжээнд туслан, дэмжиж ирсэн Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгатай утсаар ярьж мөн баяр хүргэсэн.
Энэ үеэрээ шинээр байгуулагдсан үндэсний хороонд зөвлөхөөр тусалж ажиллах саналыг тавьсан.
Ингэхэд Ерөнхийлөгч асан Х.Баттулга “бодож үзье” гэсэн хариултан өгсөн” гэлээ.