У.Хүрэлсүх:Ирэх зургадугаар сар хүртэл вакцин гарахгүй, 2021 ондоо бүхэлдээ хаалттай л байна гэж ойлгох хэрэгтэй

2020-11-05

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зам, тээврийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

Ирэх жилийн 6 сар хүртэл вакцин гарахгүй, 2021 ондоо хаалттай л байна гэж ойлгох хэрэгтэй.

Эрдэмтэн судлаач нарын хэлж буйгаар манайх дотооддоо коронавирусыг алдсан бол 30 мянган хүн нас барсан байх ёстой. Харин бид дотооддоо алдаагүй.

НДШ, хүүхдийн мөнгөнөөс авахуулаад ард иргэдээ эдийн засгийн гүнзгий хямралд оруулчихгүй тулд Засгийн газар бүх чиглэлээр ажилласан. Бусад оронтой зүйрлэхэд бид эдийн засгийн хүндрэлийг гайгүй давж байна.

Хэзээ вакцин гарж, дэлхий нийт амар тайван байдал руу шилжинэ тэр үед хилээ нээнэ. МИАТ, төмөр зам энэ онцгой нөхцөл байдалд нийцүүлж ажлаа зохицуулах ёстой.

Нөхцөл байдал хүндэрвэл хорио цээрийн дэглэмийг тогтооно гэдгийг төрийн албан хаагчид, нэн ялангуяа зам тээврийн салбарынханд энэ коронавирусын асуудал шууд холбоотой.

Цаашдаа бид хүнс экспортлогч улс болох ёстой. Бид махаа экспортолж эхэлсэн. Урд, хойд хөрш маань гээд бидэнд зах зээл хангалттай байгаа. 3.2 сая хүнийхээ хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаад зогсохгүй экспортлоно.

Бидний идэж буй хоол бол Хятадын дундаж давхаргаас дээш хүмүүсийн иддэг хоол гэсэн шүү.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ