БШУЯ: Эцэг, эх нь өөрсдөө хүсвэл хүүхдээ 100% цахимаар хичээллүүлж болно

2021-2022 оны хичээлийн жилийн хувьд цар тахлын нөхцөл байдлын улмаас хүний бөөгнөрөл үүсгэхээс сэргийлж хичээлийн шинэ жилийн нээлт болохгүй гэдгийг БШУЯ-наас мэдээлсэн.

Тэгвэл эцэг, эх нь хүсвэл хүүхдээ 100 хувь цахимаар хичээллүүлж болох талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ.

Тэрбээр “Нөгөөтээгүүр эрсдэлтэй бүсэд байгаа болон ар гэрт нь эрсдэлтэй бүлгийн хүн байдаг гэвэл хүүхдээ цахимаар сургая гэсэн эцэг эхийн хүсэлтийг нь харгалзан хүндэтгэлтэй хандана. Тиймээс боловсролын мэдээллийн систем дээр хүүхдээ танхимаар эсвэл зайнаас сургах уу гэдэг тохиргоог хийнэ. Зайнаас сурч байгаа сурагчаа бие даах дасгал ажлын дэвтрийг нь ажиллуулах, econtent.edu.mn сайтаас интерактив болон теле хичээлээс хийлгэхийг тухайн сургууль өөрөө менежментээрээ зохицуулна” гэжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn