БШУЯ: Маргааш хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ болохгүй

2021-08-31

Цар тахалгүй байх үед есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа болж, сургуулийн захиргаа, багш нар сурагчдаа ёслол төгөлдөр угтан авдаг байсан билээ.

Тэгвэл энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдлын улмаас хүний бөөгнөрөл үүсгэхээс сэргийлж хичээлийн шинэ жилийн нээлт болохгүй гэдгийг БШУЯ-ны албаны хүн хэвлэлд мэдээлжээ.

Нээлтийн арга хэмжээ болохгүйгээс гадна маргааш Монгол эх хэлний баярын өдөр учир эх хэлний танин мэдэхүйн хичээлийг сурагчдад орох эсэхийг тухайн сургуулийн захиргаа шийдвэрлэх юм байна.

Тус яамны зүгээс нээлтэд зориулсан мэндчилгээг зурагтаар үзүүлэхээр болжээ.

Холбоотой мэдээ