“Монгол Улсын Их Хурал 30 жил” ойн хүндэт медаль 1000 ширхэгийг тараахыг дэмжсэнгүй

2020-11-05

“Монгол Улсын Их Хурал 30 жил” ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн боловч дэмжсэнгүй. Шагналыг Ерөнхийлөгчийн зарлигаар олгох юм.

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 5 гишүүн өргөн мэдүүлжээ. Тогтоолын төслийг гишүүдийн 61 хувь буюу олонхи нь дэмжсэнгүй.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:Нийт 1000 ширхэг медаль хийнэ. Ардчилсан парламентыг бий болгоход хувь нэмрээ оруулсан хүмүүст өгнө гэж байна. Н.Алтанхуяг гишүүний хэлж байгаатай санал нэг байна, гэхдээ цаашдаа. Харин энэ удаад үүнийг батлаасай гэж бодож байна. Зөвхөн одон медаль олгох биш 30 жилийн ойг тохиолдуулаад нилээд олон ажлыг хийхээр төлөвлөсөн байна.  Одоогийн байдлаар төсөв мөнгийг хараахан батлаагүй байна. Тэнд тэдэн төгрөгөөр хэвлэнэ гэсэн тооцоо хараахан гараагүй.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ