Сурагчдад бие биетэйгээ тэврэлдэж, ноцолдохгүй байхыг зөвлөлөө

Гэр болон сургуулийн орчинд коронавируст халдвар, ханиад томуугаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас сурагчдад зориулан гаргажээ.

Гэртээ:

  • Өглөө, оройд сода, давс сармисны уусмалын аль нэгээр хоолойг зайлах
  • Амны хаалт, гар халдваргүйжүүлэгч, нойтон алчуур цүнхэндээ хийсэн эсэхээ шалгах
  • Хоолой өвдөж, ханиалгаж, халуурвал гэрийнхэндээ болон багшдаа хэлээд хичээлдээ явахгүй байх

Сургуульдаа явахдаа:

  • Цаг агаарын байдалд тохируулан хувцаслах
  • Амны хаалт зүүх /Агаарын бохидолтой үед хепа шүүлтүүртэй амны хаалт зүүх/
  • Нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх
  • Олон хүнтэй газраар явахгүй байх

Сургуулийн орчинд:

  • Биеийн халуунаа шалгуулах
  • Гадуур хувцастай анги, танхимд орохгүй байх
  • Амны хаалтаа тогтмол, зөв зүүх
  • Гараа сайтар савандаж 20-30 секунд угаах
  • Гар угаах боломжгүй үед гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
  • 1-1.5 метрийн зай барих
  • Гараа ам, хамар нүдэндээ хүргэхгүй байх
  • Тагтай аяга, таваг хэрэглэх, ам дамжуулан идэж, уухгүй байх
  • Гарын шууны дотор тал руу ханиах, найтаах
  • Хувцас, хичээлийн хэрэгсэл, усны сав болон бусад эд зүйлсийг хоорондоо сольж хэрэглэхгүй байх, таних тэмдэг тавих
  • Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй, ноцолдохгүй байх

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn