Доод тал нь 270 санал авахаас Жо Байден 213, Трамп 174 санал авчээ

2020-11-04

34 мужийн сонгуулийн үр дүн гарсны дараа Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден илт давуу тэргүүлж байсан бол хамгийн сүүлийн байдлаар саналын зөрүү багасаж иржээ.

Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден 209, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 118 санал аваад байсан юм. Тэгвэл 40 мужийн сонгуулийн дүн гарсны дараа Жо Байден 223, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 174 санал аваад байна.

Сонгогчдын коллежоос доод тал нь 270 санал авсан хүн сонгуульд ялалт байгуулна. Жо Байден 61 санал нэмж авбал сонгуульд ялалт байгуулна.

Эх сурвалж:The Associated Press

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ