Шинэ жилийн баярын үеэр БААР,КАРОЕКЕ хэвийн горимоор ажиллана

2020-11-04

Шинэ жилийн баярыг нэгдсэн байдлаар тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргасан талаар  Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар танилцуулсан.

Тэгвэл байгууллагууд нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж болохгүй ч ресторан, баар, кароеке хэвийн ажиллана гэв.

 Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар “Наймдугаар сарын 1-нээс хойш дотоодын худалдаа, үйлчилгээ, олон нийт, спорт, урлагийн арга хэмжээг хэвийн горимд шилжүүлэх чиглэлээр УОК-оос ажиллаж байна.

Одоо бүх ресторан, баар, кароеке хэвийн горимоор ажиллаж байгаа. Шинэ жилийн үеэр ч энэ хэвийн горимоороо ажиллана.

Төрийн байгууллагууд нэгдсэн байдлаар Шинэ жил хийхгүй.

30-40 хүнтэй арга хэмжээ хийж болохгүй” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ