• Залилагч эмэгтэй 300 эртэй амраг болсон байжээ

    Хятадын Бээжин хотод завгүй нөхрөө хуурсан, 300 амрагтай эмэгтэйг шүүх хурал болсон тухай World of Buzz мэдээллээ.

    Хоёр хүүхдийн ээж Жан нь 2017 оноос хойш нөхрөө ажилдаа тун завгүй байгаа гэж гомдоллож байсан ч Жоу Мо хэмээх нэрээр эрчүүдтэй танилцаж эхэлжээ. Тэрээр тэдэнтэй хайр сэтгэлийн романс үүсгээд зогсохгүй их хэмжээний мөнгө авах болсон байна. Эмэгтэй тэдэнд өөрийгөө өрх толгойлсон ээж, өвчтэй хүүхдүүдтэй орон сууцны төлбөрөө төлж чадаагүй, байрны мөнгө хэрэгтэй гэх мэтээр хэлдэг байж.

    Жан ийм маягаар 400,000 юань “олсон” аж.

    Энэ оны наймдугаар сард л түүний гэмт хэргийн төлөвлөгөө ил болсон бөгөөд түүний хайрлагчдын нэг нь түүнийг барьжээ. Түүнийг цагдаад хүлээлгэн өгсөн байна. Луйварчны гэр бүлийн гишүүдийн нэг нь ч түүний гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мэдээгүй байжээ.

    Эмэгтэй амрагуудаасаа авсан мөнгөө онлайн мөрийтэй тоглоомонд зарцуулсан аж. Хятадын шүүх сэжигтнийг 8 жилийн хорих ял, 40 мянган юанийн торгууль ногдуулах ялаар шийтгэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ