• Зөвлөгөө:Усыг шимж уувал тэжээл, залгилж уувал бөөр, зүрхний дутагдалд орох аюултай

    2020-11-04
    Монгол Улсын Хүний Гавъяат Эмч М.Чимгээ зөвлөж байна.
    МАГНИ ДУТЛЫН ШИНЖ
    Биед аль нэг тэжээлийн бодис дутагдахад организм бидэнд анхааруулж дохио өгдөг. Жишээ нь, магни дутагдахад биед дараахь шинж тэмдгүүд илэрнэ:
    1. Шохойжилт үүсэх
    Магни дутагдахад судсанд кальцийн давс хураагдаж шохойжилт үүсдэг. Үүний уршигаар зүрхний шигдээсээр өвдөх аюултай.
    2.Булчин шөрмөс татах
    Судсанд кальцийн давс хуримтлагдаж шохойжилт үүссэнээр булчин, шөрмөс татдаг. Магни дутагдсан үед нь нөхөж байхгүй бол саажилт ч болох аюултай. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдэд энэ шинж түгээмэл илэрдэг. Жирэмсэн үед эмэгтэйчүүдийн дааврын тэнцвэр алдагдаж кальцийн нийлэгжилт идэвхждэг ба магнийн дуталд ордог байна.
    3. Түгших, тайван бус болох,хямрах
    Организмд кальци, магни тодорхой хэмжээгээр байх ёстой. Хүн тайван биш болоод, түгшээд байвал аюултай ба магни дутлын шинж юм. Click To Tweet Цусан дахь тодорхой хэмжээний кальци, магниийн харьцаа нь тархины хүчилтөрөгчийн хангамжид нөлөө үзүүлдэг. Хүн сэтгэл хөдлөлөө барих тэр үед тархи энергээ асар ихээр алддаг. Тэгээд л хүн хямарч сонин сонин болдог.
    4. Даралт ихсэнэ.
    Дээр дурдсан судсан дахь шохойжилт явагдахаар судас нарийсч даралт ихэсдэг. Яваандаа даралт байнга өндөрсөж явсаар архагшиж өвчин болдог. Улмаар үхэлд ч хүргэх аюултай.
    5. Даавартай холбоотой асуудлууд үүснэ.
    Шинжлэх ухааны судалгаагаар биед магнийн хэмжээ буурахын хирээр дааврын түвшин өндөрсдөг болох нь тотоогдсон. Магни байх ёстой хэмжээнээсээ унахад эмэгтэйчүүдийн бие дахь эстрогены хэмжээ нэмэгддэг байна. Энэ нь үс унах гэх мэт олон хэцүү үр дагаварт хүргэнэ.
    6. Нойр муудна
    Магни дутлын үед хүн тайван байдлаа алддагаас унтаж чадахаа больдог. Нойр муудах бусад шалтгаанууд нь өндөр даралт, зүрхний үйл ажиллагааны доголдол байж болно. Үүнээс улбаалаад тархины үйл ажиллагаа муудна.
    7. Энерги, эрч хуч суларна.
    Бид биологиин хичээл дээрээ АТФ (аденозинтрифосфат- биологийн идэвхит бодис)- энерги хуримтлуулагч ын тухай сонссон.Идэвхтэй ажиллахын тулд АТФ магни авч байх ёстой. Хүний организм магни хангалттай авахгүй бол сулбагар, өвдөмтгий болдог. Click To Tweet
    Дээрх аюултай шинж тэмдэгүүдйиг хүн заавал мэдэж байх ёстой. Яагаад вэ гэвэл?
    1) Та нойргүйдлээ гээд мэдрэлийн эмчид очвол нойрны эм өгөхвий! Эм хортой. Үүний оронд цусан дахь магнийн шинжилгээ өгөөрэй. Америкчуудын 80% магнийн дуталтай байсан гэдэг шүү. Манайд адил байгаа.
    2) Өвдлөө гээд эмэгтэйчүүдийн эмчид очтол таныг дааврын илүүдэл болжээ гээд эмчилж магад. Эхлээд өөрөө магнийн шинжилгээ өгөөрэй . Ямар ч байсан хор болохгүй!
    Өдрийн ус залгилж уувал эрдсийн дутагдалд орно иймээс өдрийн усыг балгаж шимж ууна.
    Шимж уувал эсэд тэжээл болдог, харин залгилж уувал бөөр, зүрхний дутагдалд орох бөгөөд их хэмжээний ус залгилж уухаар хамаг эрдэс минералаа хөөгөөд гаргадаг байх нь.
    Үүнийг сайн анхаараарай.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг.

      Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй
      Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай.

      Имэйл: birothhospital@gmail.com
      Whats програмын дугаар: +33751490980

      Хүндэтгэсэн
      ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ
      DR MAXWELL

    • Өөрөө өглөө өлөн 640гр ус залгилж уу өдөрийн усыг шимж уу гэсэн одоо өглөө өдөргүй шимэх юм уу нэг л яриагаараа яриач өглөөний 640гр ус бас их ус шүү дээ залгилахад муу гэвэл тодорхой хариу өг дөө

      • Өглөө тийм их ус хэрэггүй ээ. 200 гр орчим заавал бүлээн уугаарай. Мэдээж гүд гүд залгихгүй. Хамгийн гол нь уугаад 10-15 мин баруун хажуугаар хэвтэж /модон махбодтой элэг цөсөө дэвтээх зорилгоор/ 40-45 мин дараа цайгаа уугаарай. 

    • Хэдэн үеэрээ л усыг залгиж уулаа. Бөөр зүрхээн нүд аньсан хүн лав алга. Гавъяат гэхээрээ юч хамаагүй хуцаж болдог юм уу.

    • хэрэгтэй мэдээлэл уншлаа, баярлалаа. даралт ихдэхээс бусад бүх шинж тэмдгүүд байдаг. магни б6 уухаар шөрмөс татах нь гайгүй болдог боловч үс унах, тайван бус байх, цочиж сэрэх, зүрх дэлсэх зэрэг шинж тэмдгүүд байсаар байна. магнийн дутагдлаа яааж нөхөх талаар ухаалаг зөвлөмжүүд байвал хуваалцаарай.

    Холбоотой мэдээ