Э.Содномпилжээд улсаас сар бүр 9 сая төгрөгийн урамшуулал олгоно

2021-08-30

2012 оны наймдугаар сарын 16-ны Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу олимп, паралимпын наадам дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад насан туршид нь сар бүр урамшуулал олгохоор тусгасан билээ.

  • Олимпын наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая төгрөгийн;
  • Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая төгрөгийн;
  • Олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая төгрөгийн;
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөг олгоно гэж заасан байдаг.

Э.Содномпилжээ нь Риогийн паралимпаас хүрэл медаль, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 1 мөнгөн медаль тус тус хүртэж байсан тул 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс сар бүр есөн сая төгрөгийн урамшуулал авах юм.

Холбоотой мэдээ