Баянгол дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлийг СЕХ-ноос хүргүүлжээ

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Анхдугаар хуралдаан өнөөдөр хуралдана

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос Баянгол дүүргийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай чиглэлийг 2020 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр хүргүүлсэн байна.

Мөн нийслэлийн Баянгол дүүргийн сонгуулийн хорооноос 2020 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах тухай албан бичиг хүргүүлжээ.

Ингэснээр 2020 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн 12.00 цагт Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан зарлагдаж анхдугаар хуралдаан хуралдахаар болжээ. Өнгөрөгч сарын 15-ны өдөр явагдсан орон нутгийн сонгуульд Монгол Ардын Нам Баянгол дүүрэгт олонхи болсон юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ