The Sun: Хунтайж Уильям 4-р сард КОВИД-19-өөр халдварласан

Хунтайж Уильям дөрөвдүгээр сард коронавирусын халдвар авсан гэж эх сурвалжууд The ​​Sun сонинд мэдээлжээ. Сонинд бичсэнээр тэрээр “хэнд ч төвөг учруулахгүйн тулд” үүнийгээ нууцлахаар шийдсэн гэнэ. 38 настай хунтайж аав, ханхүү Чарльз болон Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нар өвчин туссаны дараа тэр даруй халдвар авсан байна.

“Уильям энэ вирусэд маш хүчтэй өртсөн. <…> Тэр бараг л амьсгалж чадахгүй байсан тул түүнийг тойрон хүрээлэгчид бүгд сандарч байсан нь тодорхой” гэж сонины эх сурвалж хэлжээ. Түүний хэлснээр хунтайж улс орныг сандраахыг хүсээгүй гэнэ.

Коронавирусын халдварын тоогоор Их Британи 9-р байранд ороод байна. Тус улсад энэ өвчний 1 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн. 47 мянга орчим хүн нас баржээ. Их Британид иргэдийг тусгаарлах дэглэмийг нэвтрүүлжээ. Тэд зөвхөн чухал шалтгаанаар гэрээсээ гарахыг зөвшөөрч байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ