60 насны ойгоо тэмдэглэсэн Диего Марадона сэтгэл гутралын улмаас эмнэлэгт хүргэгджээ

60 насны ойгоо тэмдэглэсэн дэлхийн хөлбөмбөгийн домог Диего Марадона сэтгэл гутралын улмаас эмнэлэгт эмчлүүлж байна.

Түүнийг төрсөн өдрийн баяраас нь хойш гурав хоногийн дараа эмнэлэгт хүргэсэн.

“Тэр долоо хоногийн турш гунигтай байсан, идэхээс ч татгалзсан” гэж Аргентины шигшээ багийн ахлагч асан хэлжээ.

Марадонагийн тойрон хүрээлэгчид түүнийг коронавирусаар халдварласан гэсэн таамаглал бодит байдалтай нийцэхгүй байгааг тэмдэглэжээ гэж Associated Press мэдээлэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ