Ерөнхийлөгчийн тэтгэлгээр 504 хүүхдийг дэлхийн их, дээд сургуульд суралцуулна

2021-08-30

“XXI зууны Монголын ирээдүй-2100 оюутан” хөтөлбөр болон олон улсын олимпиадад амжилттай оролцсон хүүхдүүдийг урамшуулахтай холбоотой Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоёр зарлиг гарсан талаар мэдээллээ.

Жил бүр 504 монгол хүүхдийг дэлхийн шилдэг ИДС-д суралцуулах Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжиж эхэллээ.

Ингэхдээ тухайн жилийн ЭЕШ-д харъяарлах сум, хороондоо хамгийн өндөр оноо авсан 504 хүүхдийг сонгох юм.

Тухайн 504 хүүхдийг дэлхийн шилдэг ИДС-д суралцуулах тэтгэлийн бэлтгэл хөтөлбөрт элсүүлж, улмаар тэтгэлгийн бэлтгэлийг амжилттай дуусгавал бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан иргэнд тэтгэлгийг олгох юм.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь 330 сум, 171 хорооны хүүхэд бүрт нээлттэй юм.

Тус хөтөлбөрийг Боловсролын зээлийн сангаас санхүүжүүлэх бөгөөд жил бүр хоёр тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөөд байна.

Мөн дэлхийн шилдэг 100 ИДС-т суралцах эрх авсан иргэдэд сургалтын тэтгэлэг олгохоор зарлигт тусгажээ.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ