ЭХЭМҮТ-д гурван ихэр мэндэлжээ

2020-11-03

ЭХЭМҮТ-д арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын Харчулуут багийн иргэн Хаянхярваагийн Отгонтуяа гурван ихэр хүүхэд төрүүлжээ. Ихрүүдийн хоёр нь хүү, нэг нь охин бөгөөд эх, хүүхдийн бие сайн байна.

Гурван ихэртэй болсон залуу гэр хоёр дахиа амаржихдаа ийнхүү ам бүлийн тоогоо гурваар нэмэгдүүлж, дөрвөн хүүхэдтэй болжээ.

Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар гурван ихэр хүүхдэд улсаас нэг удаа хүүхэд тус бүрд гурван сая төгрөгийн тэтгэмж олгоно. Энэ тэтгэмжийг хүүхдийнхээ гурван нас хүртэл хүссэн үедээ хүсэлт гарган авах боломжтой.

Мөн хүүхдийн мөнгө авахаас гадна ээж нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй бол хүүхдээ гурван нас хүртэл “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдаж сар тутам хүүхэд асарсны 50 мянган төгрөгийн тэтгэмж авах эрхзүйн зохицуулалттай.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ