С.Энхболд:Гуравдахь тунг энэ сарын 30-наас хийж эхэлнэ

2021-08-27

Ковидын гурав дахь тунг наймдугаар сарын 30-наас эхлүүлнэ гэдгээ ЭМЯ-наас мэдэгдлээ. ЭМ-ийн сайд С.Энхболдын мэдээлснээр, ирэх сарын дунд үед халдварын тархалт оргилдоо хүрнэ.Хэдийгээр нийт хүн амын 64 хувь нь вакцинд хамрагдсан ч  эсрэг биеийн  хэмжээ буурч байгаа тул дархлаа сэргээх  нэмэлт тунг эхлүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ наймдугаар сарын 30-наас эхлэн 55-аас дээш насныхан болон  боловсролын салбарынхан,   архаг хууч өвчтэй хүмүүсийг гурав дахь тунд хамруулах аж.

Гэхдээ мэдээж сайн дурын үндсэн дээр хамруулна. Нийт 50  мянган хүнийг  сайн дурын үндсэн дээр вакцины гурав дахь тунд хамруулахаар төлөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар нийт  5 сая 730 мянган тун  вакцин татан аваад байгаа аж. Вероселл вакцины хоёр тунтай хүмүүст вероселл болон файзерын аль нэгийг сонгож хийх ажээ.

Хичээл эхэлсний дараа хэрэв багш, хүүхэд өвдвөл PCR шинжилгээг    түүврийн аргаар  авах ажээ.

 

 

 

Холбоотой мэдээ