
ХЭҮК-ын гишүүний таван орон тоо, тус комиссын эрүү шүүлтийн асуудал хариуцсан нэг орон тоонд өрсөлдөгч нарыг сонгон шалгаруулах ажлын хэсэг энэ баасан гарагт хуралдаж, шийдвэр гаргажээ.
Тус хуралдаанаас ХЭҮК-ын гишүүнд нэрээ дэвшүүлсэн хүмүүсээс дөрвийнх нь нэрийг ХЭҮК-ын гишүүнд дэвшүүлэх боломжтой хэмээн үзэж, томилуулах саналтайгаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо /ХЗБХ/-нд хүргүүлэхээр болсон байна.
Харин ХЭҮК-ын Эрүү шүүлтийн асуудал хариуцсан нэг гишүүнд нэрээ дэвшүүлсэн П.Оюунчимэгийг тухайн шалгуур шаардлагыг хангахгүй хэмээн ажлын хэсэг үзэж УИХ-ын ХЗБХ-нд уламжилгүй буцаажээ.
Улмаар тухайн орон тоонд дахин сонгон шалгаруулалт зарлах саналыг УИХ-ын дарга болон холбогдох байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
Ширэн нүүртэй хулгайчууд байх юмаа ямар нүүрээрээ нэрээ дэвшүүлж чадаж байнаа