“Таван толгой түлш”-ийн М.Ганбаатар ажлаа өгч, үүрэг гүйцэтгэгч томилжээ

“Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар ажлаа өгчээ.

Жагсагч, тэмцэгч имиджээрээ МАН-ын дотор түүчээлж, тиймдээ ч үеийн үед намын томилгоот албан тушаал хашиж ирсэн М.Ганбаатар 2017 онд Гэр хорооллын дэд бүтцийн газрын даргааар ажиллаж байгаад 2018 оны тавдугаар сард Засгийн газрын шийдвэрээр “Тавантолгой түлш” компани байгуулагдахад гүйцэтгэх захирал болж байлаа.

Тэрбээр энэ албаа дөрөв дэхь жилдээ хашаад ийн өгчээ. Түүний оронд тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Г.Ундармаа гэх бүсгүй ажиллаж байгаа юм байна. Тэрбээр компанийнхаа борлуулалт хариуцсан захиралаар ажиллаж байсан юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn