МАН-ын бүлэг:Халамжаас 25 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргана

2020-11-02

УИХ дахь МАН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

Хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор хөрөнгө оруулалт тэр хэмжээгээр танагдсан төсөв орж ирж байгаа. Урсгал зардал дээрээ мөн л таналт хийсэн. Тэвчиж болох зардал, хэмнэж болох урсгал зардал, хөрөнгө оруулалтын 60-70 тэрбум төгрөгийг хэмнэж болно гэсэн судалгаа гарсан.

Том дүнтэйгээс нь дурьдвал халамжийн тал дээр байгаа. Энэ жил 1.3 их наяд төгрөгийн халамжийн зардал байгаагаас 830 тэрбум нь хүүхдийн мөнгө, үлдсэн нь дандаа хуулиараа олгогддог халамжийн зардал байгаа. Эдгээрээс дор хаяж 3-5 хувийн хэмнэлт гаргаж болно.Нийт 25 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар санал гаргаад явж байна.

-Яг ямар халамжийн зардлаас таналт хийх гэж байгаа нь тодорхой болоогүй юу?

-Ийм халамжийг өгөхөө болилоо гэж хэлж чадахгүй. Давхардлууд их байна, хэмнэлттэй гардаг зардлууд байна. Эдгээр зардлуудаа 5 хүртэлх хувиар хасахад ямар нэгэн эрсдэл байхгүй гэж харж байна. Цаашдаа хуулиндаа өөрчлөлт оруулах зүйлс нилээдгүй байна.

Нийтлэг байдлаар менежментээ сайжруулж, давхардлыг бууруулна. Жигд таван хувиар хэмнэлт гаргах замаар үүрэг өгч ажиллана.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ