”ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ” ХХК ЯНДАН ХӨӨЛӨХ АЯНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2021-05-04

Тавантолгой түлш ХХК-ийн 70119400 дугаарын утсанд яндангаа хөөлүүлье гэсэн дуудлага тасрахгүй ирнэ. Ковидын цар тахлын үе учир урьдчилан санамж, асуулга аваад хаягийн дагуу очно.

Сервисийн ажилчид янданг нь хөөлж өгөхөөс гадна тухайн айлын цахилгааны холболтыг ч шалгаж, чадах зүйлээрээ тус болдог юм. Үүний нэг тод жишээ нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд оршин суух А-ын пускатель буудсан байсныг засварлаж өглөө. Маш нарийхан хүн шургаж ороход хэцүү газарт орж гагнуур хийж, эвдрэл гэмтлийг нь засч өгөв. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ шингээдэг мундаг залуустаа баярлалаа.

Иргэдийн дуудлагын дагуу халдвар хамгааллын дэглэмээ сахиж, яндан хөөлөхөөс гадна зуухны засвар үйлчилгээг ч мөн хийж байна.

Холбоотой мэдээ