
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу нийт иргэдийг вакцинд хамруулах ажил өнөөдөр эхэлсэн. Үүнтэй холбогдуулан “Таван толгой түлш” ХХК-ийн 1500 ажилтанг дүүргийн Эрүүл мэндийн төвд коронавирусийн дархлаажуулалтын вакцинд хамруулж эхлээд байна.
Иргэдийг дархлаажуулалтад хамруулахын өмнө биеийн халууныг үзэн хэвийн бол эмчийн үзлэгт оруулсны дараа вакцинд хамруулах юм. Мөн вакцинд хамрагдсан иргэний биед хариу урвал илэрсэн тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх зориулалтын өрөөг бэлтгэсэн байна.