Сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч худалдан авах тендер зарлажээ

2021-03-10

Таван толгой түлш ХХК-иас “Сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч эд худалдан авах” тендер зарлажээ. Тендерийн нийт төсөвт өртөг нь 28,848,240,000 төгрөг бөгөөд санхүүжилтийг энэ онд багтаан шилжүүлэх аж.

Тендерийн урилгад зааснаар “Гэрээгээр нийлүүлэх бараа нь аль ч улсын гарал үүсэлтэй байж болно” гэсэн бөгөөд нийлүүлэгчийг дотоодын аж ахуй нэгж байгууллагуудаас сонгон шалгаруулах юм.

Таван толгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатар өнгөрсөн сард “2021 онд дотоодын бүтээгдэхүүнээ хэрэглэхээр төлөвлөж байна” хэмээн мэдэгдсэн. Гэвч уг тендерээс харахад гадаадад үйлдвэрлэсэн барьцалдуулагчийг дотоодын компани оруулж ирэх боломжтой байна.

Тендерийн урилгыг энд дарж харах боломжтой ба дэлгэрэнгүй шаардлагыг эндээс үзнэ үү.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ