“Андлалын өргөө” барьсан 1.9 тэрбумыг өдрийн дотор улсын төсөвт буцаан төлжээ

 Аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлыг дөрвөн суманд эхлүүлсэн. Үүний нэг нь,  Батноров суманд барьсан Андлалын өргөө хөшөөт цогцолбор.Тэгвэл уг хөшөөг нураажээ. Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан тайлбар өглөө.

Цогцолборын зураг төслийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Эрдэмбилэг агсан гаргажээ. БОАЖЯ болон орон нутгийн ЗДТГ, “Хос санаа” компани  гурвалсан гэрээ байгуулж, барилга угсралтын ажил 2018 онд эхэлсэн байна.

Гэвч барилгын ажлыг хийх явцад зураг төслийг гаргасан зохиогч нь нас барж, оюуны өмчийн асуудал гарч иржээ. Оюуны өмчөө ашиглуулах, эсэх асуудал талийгаачийн төлөөллөөс гарч, мөн  олон нийтийн сүлжээгээр Андлалын хөшөөтэй холбоотой  сөрөг мэдээллүүд цацагдаж эхэлсэн байна.  Ингээд  Д.Эрдэмбилэг агсны гэр бүлийн зүгээс   оюуны бүтээлийн зохиогчийн эрхийн гэрээг цуцлах хүсэлт гаргажээ.

Энэ дагуу БОАЖЯ-наас  1.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлэх хүсэлтийг “Хос санаа” компанид хүргүүлэхэд улсыг хохиролгүй болгоно гэсэн албан бичиг иржээ.

Сангийн яамнаас өнөөдөр гүйцэтгэлээр олгосон 1.9 тэрбум төгрөгийг буцаан төвлөрүүлэх чиглэлийг ирүүлж, нэхэмжлэх явуулсан бөгөөд  30 минутын өмнө уг мөнгийг  “Хос санаа” компани буцаан төвлөрүүллээ гэж БОАЖ-ын сайд Н.Уртнасан ярилаа.

Цогцолбор нураах зардлыг улсын төсвөөс гаргаагүй. Орон нутаг нураасан хог хаягдлыг хариуцаж, зайлуулах аж.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn