Л.Энх-Амгалан:МҮИС-ээс “үндэсний” нэрийг буцааж авна

Хувийн өмчийн Монголын үндэсний их сургуулийнхан өөрийн сургуулиа Монгол Улсын их сургууль мэтээр сурталдаж, иргэд ч түүнд нь төөрөлдөж элсэж байгаа талаар шүүмжлэл их гардаг. Тэгвэл тус сургуулийн “Үндэсний” гэх нэрийг хурааж авна гэдгээ БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.

 “Бид Монголын үндэсний их сургууль гэдэг нэрийг буцааж авна.  МҮИС гэж гадаадад гарахаар манай үндэсний их сургуулиудыг хамгийн их хойш нь татаж байгаа. Нөгөө талаар хөдөө орон нутгаас ирж байгаа хүүхдүүд МУИС-д ороод байгаа юм уу, МҮИС-д ороод байгаа юм уу гэдэг ялгаагаа ойлгохгүй маш их төөрөгдөл үүсч байна. Тиймээс бид энэ их сургуулиас нэрээ буцааж авна. “Үндэсний” гэдэг үг бол Монголын төрийн өмч” гэв.  УИХ-д өргөн барьсан Дээд боловсролын тухай хуулийн төсөлд хувийн сургууль Монголын үндэсний нэр авахыг хориглож байгаа аж.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn