Хотын төвөөс ажлын байраа нүүлгэвэл төсвийн дэмжлэг үзүүлдэг болох асуудлыг судална

Авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны анхны хурал өчигдөр болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэд хэдэн үүрэг, даалгавар өгсөн талаар хотын дарга Л.Сумьяабазар фэйсбүүктээ бичжээ.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэд хэдэн асуудлыг судалж, танилцуулах үүрэг өгчээ.
Авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны анхны хурал өнөөдөр боллоо.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэд хэдэн асуудлыг судалж, танилцуулах үүрэг өглөө. Тодруулбал,
  •   Эхний ээлжид богино хугацааны шийдэлд анхаарах,
  •   Төрийн алба хаагчдын тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийг гаргах,
  •   Орон нутгаас ирж байгаа тээврийн хэрэгслийн зорилгыг тодорхойлох,
  •   Түгжрэлийн эсрэг үйл ажиллагааг төсвийн бодлогоор дэмжих арга замуудыг судлах,
  •   Хотын төвд барилга барихыг дэмжихгүй, харин хотын захад барилга баривал төсвөөс дэмждэг болох,
  •   Хотоос нүүх шийдвэр гаргасан их, дээд сургуулиудад төсвийн дэмжлэг үзүүлэх,
  •   Хотын төвөөс ажлын байраа нүүлгэвэл төсвийн дэмжлэг үзүүлдэг болох,
  •   Хотоос хөдөө рүү нүүсэн иргэдэд дэмжлэг үзүүлдэг болох,
  •   Нийтийн тээврийн асуудлыг хувийн хэвшилтэй хамтарч шийдэх боломжийг судлах,
  •   Алхах болон дугуй унахад ээлтэй нөхцөлийг бүрдүүлэх боломжийг судлах,
  •   Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах асуудлыг судлах, цаг хугацааны хувьд хэзээнээс хэрэгжүүлэх боломжтой, үр дүнтэй эсэхийг судлах,
  •    Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг байх арга үр дүнтэй эсэхийг судлах,
  •   Хотын төвийн хэсэгт автомашин гадаа огт зогсдоггүй болгох,
  •   Сургуулийн автобусыг түрээслэх аргаар шийдвэрлэх боломжийг судлах,
  •   Хотын төвд баригдах барилгуудад зогсоолын стандарт тогтоох,
  •   Төрийн алба хаагчдыг ажлын нэг өдөрт цахимаар ажиллуулбал үр дүнтэй эсэхийг судлах судлах,
  • Хотын төвийн гол замуудыг нэг урсгалтай болгох,
  • Түгжрэлийн эсрэг санаачилга гаргасан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулдаг тогтолцоог судлах,
  • 1-р эгнээнд орхисон машины торгууль, шийтгэврийн орлогыг түгжрэлтэй холбоотой ажилд зарцуулдаг болох талаар судлах,
  •  Худалдааны төвүүдийн цагийг зөрүүлэх,
Хувийн болон төрийн байгууллагын ажлын цагийг зөрүүлэх гэх зэрэг саналууд боломж, үр дүнтэй эсэхийг судалж тогтоох үүргийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албан тушаалтнуудад өгөв.
Түүнчлэн богино хугацааны шийдлээ ирэх баасан гарагт, дунд хугацааны шийдлээ ирэх долоо хоногийн даваа гарагт танилцуулахыг үүрэг болголоо.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn