Цагааннуур, Боршоо боомтуудыг 11-р сарын 2-ноос эхлэн 21 хоног ХААХ шийдвэр гаргалаа

2020-10-30

Цагааннуур, Боршоов боомтыг 11-р сарын 2-ноос эхлэн 21 хоног хаах шийдвэр гаргалаа.

Манай улстай хил залгаа оршдог ОХУ-ын бүс нутгуудад өвчлөл нэмэгдэж, дэлхийн улсуудад коронавирусын хоёр дахь давалгаа эхэлсэнтэй холбогдуулан хилийн боомтууд дээрх хяналт, шалгалтыг сайжруулах зорилгоор ийнхүү тус хоёр боомтыг хааж байна.

Ачаа, тээврийн нийт 30 жолоочид коронавирусын халдвар илрээд байна. Хамгийн сүүлд Цагааннуурын боомтоор орж ирсэн хоёр орос жолоочоос коронавирусын халдвар илэрчээ.

Дээрх хоёр боомтоор нефтийн бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа, малын тэжээл, эмийн тээвэр түлхүү явдаг. Боомт хаагдсаны дараах нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг гарагаар явуулна гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ