
Энэ оны эхний 7 сарын байдлаар Зам тээврийн ослын холбогдолтой дуудлага мэдээлэл 33299 ирснээс бүртгэгдсэн зам тээврийн осол 9766 байна.
Ослын улмаас улсын хэмжээнд 223 хүүхэд өртсөнөөс нийслэлд 115 орон нутагт 106 хүүхэд гэмтэж бэртсэн байна.
Хэргийн улмаас 28 хүүхдийн амь хохирсноос нийслэлд 7, орон нутагт 21 хүүхдийн амь зам тээврийн ослын улмаас хохирсон байна. Үүнээс амь хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл нийслэлд хөдөлгөөн эхлэхдээ-2, унадаг дугуйтай-1, зорчигч хэлбэрээр-1, явган зорчигч хэлбэрээр-3. Орон нутагт хөдөлгөөн эхлэхдээ-8, зорчигч хэлбэрээр-10, явган зорчигч хэлбэрээр-1, мотоциклтой-2 хүүхдийн амь харамсалтайгаар амь хохирсон байна.
Зам тээврийн осолд хүүхэд өртсөн байдлыг харвал эцэг эх, харгалзах хүмүүсийн хараа хяналтгүй хариуцлагагүй байдал, мөн тээврийн хэрэгсэлд авч явахдаа хамгаалах бүс, хамгаалалтын хэрэгсэлгүй, зориулалтын суудалд тээвэрлэж явдгүйгээс гэмтэж бэртэх цаашлаад амь хохирох байдал их гарч бүртгэгдэж байна.
Эцэг эх та бүхэн өөрийн Ирээдүй болсон үр хүүхдийнхээ аюулгүй байдлын ханган замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хүүхдүүдээ харгалзах хүнтэй тээвэрлэж явахыг тээврийн цагдаагийн албанаас онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж:Тээврийн цагдаагийн газар