В.Зеленский Оросын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн вэб хуудсанд хандах эрхийг хаажээ

2021-08-23
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Ростелеком”, “Московский комсомолец”, “Версия” болон ОХУ-ын хэвлэлийн мэдээллийн зарим компанийн вэб хуудсуудад хандах эрхийг хаах тухай Үндэсний аюулгүй байдал, батлан​​ хамгаалахын зөвлөлийнхөө шийдвэрийг батлах зарлигт гарын үсэг зуржээ.
Холбогдох зарлигийг ням гарагт Украины төрийн тэргүүний тамгын газрын цахим хуудаст нийтэлсэн байна. Баримт бичгээс үзвэл, Оросын 12 компани хориг арга хэмжээнд өртжээ. Тухайлбал, “Business News Media” хувьцаат нийгэмлэг, түүнд харьяалагддаг “Ведомости” сонины вэб-эх сурвалж, “ТРК-3” хувьцаат нийгэмлэг, Түүхийн хэтийн төлөвийг судлах сан,  буяны тусламжийн “Харилцан туслалцаа” холбоо, “Новинфо”, “Бидний маргааш”, “Лайт-принт”, “Ард түмний мэдээ” хязгаарлагдмал хариуцлагатай компаниуд болон “Анна-Ньюс” мэдээллийн агентлаг багтсан байна.
Энэхүү зарлигаараа Зеленский мөн Бүгд Найрамдах Донецк Ард Улсын тэргүүн Денси Пушилинтай холбоотой гэж Украины эрх баригчдын үзэж байгаа хоёр цахим хуудсыг хаах тухай Аюулгүйн Зөвлөлийнхөө шийдвэрийг хүчин төгөлдөр болгожээ.
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ