Энэ долоо хоногт нийт нутгаар сэрүүхэн,цас,бороо орно

2021-08-23

Ойрын өдрүүдэд нийт нутгаар сэрүүсч,  Увсын зүүн, Завхан, Говь-Алтайн хойд, Хөвсгөлийн зарим газраар 0.0-5.0 см зузаан цасан бүрхүүл тогтжээ  Наймдугаар сарын 21-22-нд шилжих шөнө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар анхны цас орсон байна.

Ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар үүлэрхэг, бороотой, уулархаг газраараа нойтон цастай байх ажээ.

  • Төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
  •  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орно.
  • Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
  •  Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн өмнөд, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
  • Улаанбаатар орчимд ч үүлэрхэг, бороотой байх ажээ.

 Эх сурвалж:Ус цаг уур,орчны шинжилгээний төв

Холбоотой мэдээ