ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайханы мэдээлснээр, коронавирусын шинж тэмдэг зарим хүнд удаан үргэлжилж байгаа аж. Тухайлбал, КОВИД-оор өвчлөөд эдгэрсний дараа 4-7 сарын турш, заримд нь нэг жил хүртэлх хугацаагаар шинж тэмдэг илэрч байна гэв.
Ядарч сульдах, толгой өвдөх, анхаарал сулрах, үс унах, нойргүйдэх гэх мэт нийтдээ 50 гаруй төрлийн шинж тэмдэг илэрч байгаа аж. Тиймээс дархлаагаа дэмжиж, гам дэглэмээ барихыг анхаарууллаа.