Мод тарьж, ногоон хөгжилд хувь нэмрээ оруулсан иргэд, ААН-үүдэд мөнгөн урамшуулал олгоно

2020-10-30

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаатай ажиллаж байна. Энэ үеэр салбарын яам ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэх ажлуудаа танилцууллаа.

БОАЖЯ ирэх 1000 хоногт:

  1. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулж, бусад суурин газруудын агаарын бохирдлын асуудлыг үе шаттай шийднэ
  2. Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татан гаргах ажлыг олон улсын байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлнэ
  3. Усны нөөцийг бохирдол, хомсдохоос сэргийлэх нэгдсэн менежментийг хэрэгжүүлж, нийслэлийн цэвэр усны хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, саарал усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглана
  4. Гэр хороолол, аялал жуулчлалын бүсэд Эко жорлон хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  5. Ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8.6 хувьд хүргэж, мод тарьж ногоон хөгжилд хувь нэмэр оруулсан иргэд, ААН-д мөнгөн урамшуулал олгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ

  6. Цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эххйн 55 хувийг улсын тусгай хамгаалалтад авна
  7. Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8 мянган га талбайг нөхөн сэргээнэ
  8. Байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжиж, хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх, аюулгүй хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулна гэв.
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Би хоёр мянга арван гурван онд агрономич мэргэжлээр төгссөн. Нийт нийслэл Улаанбаатар хотод өөрийнхөө Өөрийнхөө компаниар   Өөрийнхөө компаниар Улаанбаатар хотод нийт дөч гаруй мянган ширхэг мод, бут сөөг тарьсан байдаг юм.   Байгаль орчны яамнаас тусгай зөвшөөрөл авъя гэхээр асар их мөнгө, мөнгөн тэмдэгтийн хураамж гээд хэцүү юм. Ногоон Ногоон байгууламж, хүчилтөрөгч тариа гэж байгаа Хүн болгон компанид нээлттэй хандвал зүгээр юм сан  

Холбоотой мэдээ