2016 оноос хойш өнөөдрийг хүртэл хайгуулын 1000 гаруй лицензийг ЦУЦАЛЖЭЭ

2020-10-30

“Хөрөнгө оруулатын орчныг сайжруулах нь: Хуулийн томоохон өөрчлөлтүүд ба ил тод байдал” сэдвээр хэлэлцүүлэг өрнөж байна. Хэлэлцүүлэгт УУХҮ-ийн сайд Г.Ёндон, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо, АМГТГ-ын дэд дарга н.Батмагнай, “Рио Тинто Монгол” компанийн гүйцэтгэх захирал Даниэл Воррал, Монгол дахь Америкийн худалдааны танхимын дэд дарга Н.Мөнхнасан нар оролцож, асуултад хариулж байна.

АМГТГ-ын дэд дарга н.Батмагнай:

2020 оны аравдугаар сарын байдлаар хайгуулын 946 лиценз бүртгэлтэй байна. 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл хайгуулын 1000 гаруй лиценз хүчингүй болсон.

Нэгдүгээрт, хайгуулын лицензийг ААН-үүд сунгуулж чадахгүй, дуусгавар болох нөхцөл бүрдэж байна. Орон нутаг нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг нь баталж өгөхгүй байдлаас болж хугацаагаа сунгуулж чадахгүй байна.

Лицензийг төлбөрийг хугацаанд нь төлж чадахгүй байдлаар цуцлуулах тохиолдлууд байна. Эрх бүхий байгууллагаас тухайн газар үйл ажиллагаа явуулж байхад тусгай хэрэгцээнд авч, үйл ажиллгааг хязгаарлаж байна.

Төрөөс тогтоосон талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгохоор заасан. Сонгон шалгаруулалт явагдсан талбайн 50 хувьд нь таван жилийн хугацаанд хайгуулын лиценз олгосон байна.

Хайгуулын лицензийг өргөдлөөр олгох буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүчингүй болсон  хуулийн заалтыг эргэж сэргээхээр ажиллаж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ