ЦАХИЛГААН ХАЛААГУУР НЬ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭГ 20-30 ХУВИАР ХЭМНЭНЭ

2019-2021 онд 50 гаруй цэцэрлэг, сургуулийн дулаан хангамжийн системийг хийн болон цахилгаанаар сольж шинэчлэхээр ажиллаж байна.
ХУД-ийн алслагдсан ерөнхий боловсролын 59 дүгээр сургууль, 190 дүгээр цэцэрлэгийн ажлын гүйцэтгэгчээр “Минж занд” ХХК ажиллаж байгаа. Ажлын явц 90 хувьтай байна.
May be an image of sky
Цахилгаан халаалтаа Монгол орны эрс тэс уур амьсгал болон техникийн нөхцөлд тохируулан БНСУ-д үйлдвэрлэсэн тул өвлийн улиралд доголдолгүй ажилладгаараа давуу талтай. Мөн халаах температурт хүрсний дараа, хэрэглэх гүйдэл нь тогтворждог.
Дулаан ялгаруулалтынхаа 80-90 хувийг орчиндоо өгч өрөөний агаарын температурын тархалт нь өндрийн дагуу жигд байх тул эрчим хүчний хэрэглээг нь 20-30 хувиар хэмнэдгийг гүйцэтгэгч тал онцолж байна.
Нам даралтын зуухыг цахилгаан халаагуураар сольсноор ЕБС, цэцэрлэгүүд нүүрс агуулах сав, үнс хаях цэг зэрэг агаар хөрсний бохирдол үүсгэдэг байсан талбайг ашиглан мод зүлэг тарьж ногоон байгууламж байгуулах боломжтой.
May be an image of indoor
Сар бүрийн нүүрс, түлшний зардлаас гадна тээвэрлэлт, ажиллах хүчний зардлыг хэмнэж орчны бохирдол багссан гээд эерэг тал олон байгааг сургуулийн хамт олон дурдсан.
Тус сургууль нь 2016 онд ашиглалтад орсон. Бага, дунд ангийн өргөтгөлтэй 7 ангитай, 210 хүүхдийн багтаамжтай. Хичээлийн шинэ жил эхлэхэд орчны бохирдолгүй дулаан анги танхимтай сурагчдаа хүлээн авахаар бэлтгэж байгааг БОАЖЯ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn