Англи хэлний хичээлийг 24,868 шалгуулагч сонгосноос 22,385 нь шалгалтаа өгсөн байна. Тэднээс хамгийн өндөр буюу 100 оноо авсан 16 хүн байв.
100 оноо авсан шалгуулагчдын тав нь орон нутгийн, 11 нь нийслэлийн сурагчид байсан тухай Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Хуваарийн дагуу өнөөдөр:
- 10:00 цагт Хими
- 13:00 цагт Газар зүй
- 16:30 цагт Нийгэм судлалын хичээлийн шалгалт болно.