
Цөлжилтийн эсрэг авах арга хэмжээг сайжруулах хүрээнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт байрлах Гео экологийн хүрээлэнгийн харьяа Чойрын Цөлжилтийн хээрийн туршилт, судалгааны төвд Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасангаар ахлуулсан ажлын хэсэг ажиллалаа.
Тус төвийг 2019 онд БНХАУ-ын 500 орчим сая төгрөгийн санхүүжилтээр байгуулсан юм. Нийт 22 га газрыг хашаалан, элсний нүүдлийг зогсоох, ганд тэсвэртэй мод, ургамлыг нутагшуулах судалгааны ажлыг хийх хүрээнд цаг уурын станц, гүний худаг, элсний ширхэг хэмжилтийн багажийг 10 гаруй цэгт байрлуулсан байна. Цаашид судалгааны баазын үйл ажиллагааг идэвхжүүлэхээр Гео экологийн хүрээлэн болон нутгийн удирдлага, орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар, сум дундын ойн ангитай хамтран ажиллахаар боллоо.