• Г.Дамдинням:Дарханы зам ард түмнийг тамлаж байна, энэ зам хэзээ дуусах юм бэ

    УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Г.Дамдинням Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг загнав. Учир нь Дарханы замын асуудлаас эхтэй юм.

    Тэрбээр “Гүйцэтгэгч компаниуд нь хариуцна гэж ам тагласаар хоёр жил ард түмнийг зовоосон. Маш олон хүн эд материал, амь насаараа хохирч байна. Зам тээврийн хөгжлийн яамнаас асуухаар санхүүжилт дээрээс хийгдэнэ гэдэг. Та нар арваннэгдүгээр сарын 1 гэхэд зарим багцын ажлууд дуусна гэсэн байхгүй. Дарханы зам ард түмнийг тамлаж байна. Энэ зам хэзээ дуусах юм бэ, хэлж өгөх хүн байна уу” хэмээн бухимдлаа.

    Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.1 километр замыг шинэчлэн засахаар хуучин замыг нь хуулж хаяад жил гаруй хугацаа өнгөрч байна. Замын шинэчлэлийн ажил үргэлжилж байгаа ч ирэх 2021 оны арваннэгдүгээр сард гурван хэсэг нь буюу 100 гаруй км зам ашиглалтад орно гэдгийг Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлж байсан билээ.

    Энэ чиглэлд зорчиГЧ иргэдийн хувьд зам үнэндээ там болж хувирч, олон хүн эд хөрөнгөөрөө хохирч, Зам тээврийн хөгжлийн яамнаас хохирлоо барагдуулахаар шүүхэд хандаад байгаа билээ.

    Гишүүн Г.Дамдинням Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон цагаасаа замын асуудлыг хөндсөөр байгаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Huuchin zamin yahgej huulj haysan ym ter ulsan hariutslag huleesen ymu zam tavihad huchin zamin hajuugaarni tavj bodoggui ymu heden jil tosovt mongo suulgaad dusahgui shireen deer ni mongo tavisan asuudal yu bolson iim maygaar hoishilood baiga ym boshuu Ard irgedded garch baiga hohirol Ami nasig hen hariutsah ve zuger yvj baisan zamin huulj haiyd ih hohirol amaslaa shuudee!!!!!!!!!

    • Хохирлоо нэхэмжилхэн зөв энэ замаас болж ямар их хохирол амсаж байгаа билээ зорчих болгондоо замын хураамж гээд мөнгө төлөөд байдаг тэр мөнгийг яах гэж төлдгийн ийм тамын замаар явж машин тэргээ эвдэх гэж төлөхгүй нь ойлгомжтой.

    Холбоотой мэдээ