СУДАЛГАА:Томуугийн вакцин нь коронавирус тусах эрсдэлийг 39 хувиар бууруулдаг

2020-10-29

Томуугийн вакцинд хийлгэснээр томуугаар өвчлөх магадлал 60 хувиар буурч, туссан ч хүндрэхгүй байх нөхцлийг бүрдүүлдэг. Тэгвэл томуугийн вакцинд хамрагдаснаар коронавирусээр өвчлөх эрсдэлийг мөн адил тодорхой хэмжээнд бууруулдаг болохыг Нидерланд улсад хийгдэж буй нэгэн судалгааны урьдчилсан тайланд дурьджээ.

Scientificamerican шинжлэх ухааны сэтгүүлд хэвлэгдсэнээр томуугийн вакцин хийлгэсэн эмч, эмнэлгийн ажилчид вакцинд хийлгээгүй хэсгээс коронавирус тусах магадлал нь 39 хувиар бага байжээ.

Судалгаанд Нидерландын Radboud Их сургуулийн Эрүүл мэндийн төвийн 10,600 ажилтан хамрагдсан байна. Нарийвчлан тайлбарлавал, томуугийн вакцин нь биеийн коронавирустэй тэмцдэг халдварын эсрэг молекул үйлдвэрлэлтийг өдөөж, нэмэгдүүлдэг байх боломжтой гэж үзсэн байна.

Томуугийн вакцин хийлгээгүй эмч, ажилчдын 2.23 хувь нь коронавирусын халдвар авч байсан бол вакцин хийлгэсэн хүмүүсийн 1.33 хувь нь коронавирусын халдвар авсан байна.

Эх сурвалж:businessinsider

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ