НАМЗХ дэд Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгожээ

2021-08-18
 МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Бага хурлын IV хуралдаан өчигдөр цахимаар болжээ.Хуралд нийт гишүүдийн 266 гишүүн оролцож, 80.8 хувийн ирцтэйгээр болсон байна.
Энэ удаагийн хуралдаанаар Нийгмийн Ардчилсан үзэл баримтлалыг сурталчлах, холбооны цаашдын 15 жилийн хөгжлийн бодлогыг тодорхойлох “Хөгжлийн хөтөлбөр -2030” бодлогын баримт бичгийг хэлэлцэн баталсан байна. Мөн холбооны гишүүдэд болон нийгэмд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр “Нийгмийн Ардчилал” залуучуудын академи, “Нийгмийн ардчилал” залуучуудын сан, “Нийгмийн Ардчилал” залуучуудын судалгааны интитутыг дэргэдээ байгуулан ажиллуулж эхэлсэн байна.
Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Оргилыг Ерөнхий нарийн бичгийн даргаар гишүүдийн 98 хувийн саналаар дэмжиж мөн Удирдах зөвлөлийн гишүүдийг томилсон байна.

НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгчөөр Э.Батшугар, УЗ-ийн гишүүдээр Г.Дашням, Б.Бадрахжаргал, Ч.Ганзориг, Б.Баттулга, Г.Анархүү, О.Өнөржаргал нар сонгогджээ.
Э.Батшугар нь МАХН-ын дарга асан Н.Энхбаярын хүү бөгөөд хуучин МАХН-ын квотоор дэд Ерөнхийлөгч болж байгаа бололтой. Харин Удирдах зөвлөлд орсон Г.Дашням нь “МТ” группийн ерөнхийлөгч Р.Ганзоригийн хүү бол, Б. Бадрахжаргал нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн хүү аж.

Холбоотой мэдээ