УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж байна

2020-10-29

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж байна.  Шүүх хуралдаанд прокурор Ц.Гансүлд, шүүгдэгч Д.Дамба-Очир, түүний өмгөөлөгч Э.Ганхөлөг, Ш.Амарбаяр, Б.Гүнбилэг нар оролцож байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хүртэлх хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн юм.

Д.Дамба-Очирыг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцоод байгаа юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ